Германы хууль сахиулах байгууллагынхан өнгөрсөн онд хэдэн арван алан хядах ажиллагааг зогсоож чадсан гэнэ. Энэ тухай Дотоод хэргийн сайд Томас де Мезьер “Bild” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. “Бид хэд хэдэн алан хядах ажиллагааг зогсоож чадсан. Өнгөрсөн жилд л гэхэд 12-13 тохиолдол бий” хэмээн хэлжээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Берлинд сүүлийн жилүүдэд болж байгаагүй хамтын том алан хядах ажиллагаа болсон юм. “Исламын улс” алан хядах бүлэглэлд харьяалагдах тунис гаралтай Анис Амри Зул сарын яармагт зочилсон хүмүүсийг том машинаар дайрч, 12 хүний аминд хүрсэн бол 50 гаруй хүнийг гэмтээсэн билээ.
Эх сурвалж: КП