Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Байгаль орчны засаглал ба эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийн дунд 2017 оны 5 дугаар сард сарын хугацаатай зарласан билээ. Уралдаанд өрсөлдөхүйц хэмжээний тоотой бүтээл ирээгүй учраас уралдааны хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15:00 цаг хүртэл сунгаж байна.

Уралдааны зорилго:

  • Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, байгаль орчныг нөхөн сэргээхийн ач холбогдлыг олон нийтэд сурталчлах;
  • Байгаль орчныг хамгаалах тухай Монгол Улсын хуулиуд, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний хэрэгжилтийг чанд мөрдөхийн ач холбогдлыг ойлгуулах, хууль зөрчигсдөд хүлээлгэх хариуцлагыг таниулах;
  • Уул уурхай, ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж, байгууллага, түүний нөлөөллийн бүсэд амьдарч буй ард иргэдэд хүний эрхийн ойлголт, хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Байгаль орчны засаглал ба эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлаж байна.

Тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт:

  • “Байгаль орчны засаглал ба эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх” сэдвийн хүрээнд судалгаа, баримтад тулгуурлан хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжих утга агуулсан нийтлэл, нэвтрүүлэг байх;
  • Уралдааны зорилгод нийцсэн, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, байгаль орчны асуудлыг хөндсөн, уул уурхайн нөлөөллийн бүсэд амьдарч буй ард иргэдэд хүний эрхийн ойлголт, хандлагыг төлөвшүүлэхэд нэмэр болохуйц, таниулан сурталчилсан, иргэдийн зүгээс санаачлан хэрэгжүүлж болох арга хэмжээ, гарц шийдлүүдэд сэдэл өгөх, шийдвэр гаргагчдад нөлөөлөхүйц байх;
  • Хүний эрхийн үндсэн зарчим, хариуцлагатай сэтгүүл зүйн зарчим, нийтлэг үүрэг, ёс зүйд нийцсэн байх;
  • Уралдаанд ирүүлэх бүтээлүүд нь асуудалд хүний эрхийн үүднээс хандсан, шинэлэг, олон нийтийн анхаарал татахуйц сонирхолтой хэлбэрээр, мэргэжлийн түвшинд бэлтгэсэн сонин болон мэдээллийн цахим хуудсын нийтлэл, телевизийн нэвтрүүлэг байх;
  • Бүтээлийг 2017 оны 8 дугаар сарын 30-наас2017 оны 11 дүгээрсарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд телевиз, радио,сонин, мэдээллийн цахим хуудаст нийтэлж, нэвтрүүлсэн байх;
  • Хөндөж буй асуудал нь үндэсний хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенцид нийцсэн, хүний эрхийн нэр томъёог зөв хэрэглэсэн байх;
  • Нийтлэл нь A2 форматын 1/4 – 1/2 дээш хэмжээтэй, нэвтрүүлэг нь 15 минутаас дээш хугацаатай,”ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАВ” гэсэн бичвэрийг оруулах,ашигласан материалын эх сурвалжийг ишлэлд тодорхой дурдсан байх;
  • Нийтлэлийг тухайн сонин, цахим хуудасны дугаарын хамт файл болон хэвлэмэл хэлбэрээр, нэвтрүүлгийг DVD-д хуулж авчрах бөгөөд нийтэлж, нэвтрүүлснийг нотлох байгууллагын тодорхойлолтыг хавсарган ирүүлэх;
  • Уралдаанд ирүүлэх нийтлэл, нэвтрүүлгийн хүртээмжтэй байдлыг харгалзан үзэх бөгөөд тухайлбал, дохионы хэл ашиглах, олон нийтийн сүлжээг ашиглан давхар нийтэлж, нэвтрүүлсэн, хүртээмжтэй байдал, давтамж зэргийг давуу тал гэж үзнэ.

Зохион байгуулалт:

  • Тухайн нэвтрүүлэг, нийтлэлээр дэвшүүлсэн санаа болон дүгнэлт нь зохиогчийн хувийн үзэл бодол бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссын байр суурийг илэрхийлэхгүй болохыг тухайн бүтээлд тодорхой дурдсан байх;
  •  Уралдаанд ирүүлсэн нийтлэл, нэвтрүүлгүүдийг буцаахгүй бөгөөд шалгарсан бүтээлийг цаашид хүний эрхийн сургалт, сурталчилгаанд ашиглах болно;
  • Бүтээлийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны 15:00цаг хүртэл Хүний эрхийн Үндэсний Комиссын байранд (Засгийн газрын XI байрны 504, 511 тоотод) хүлээн авна.

Шагналын сан:

Уралдаанд ирүүлсэн бүтээлээс төрөл тус бүрт гурван бүтээл шалгаруулна. Шагналыг Олон Улсын Хүний эрхийн өдрөөр гардуулна.

1.Телевиз, радиогийн нэвтрүүлэг:

Нэгдүгээр байр-өргөмжлөл, 800 000 төгрөг

Хоёрдугаар байр-өргөмжлөл, 600 000 төгрөг

Гуравдугаар байр-өргөмжлөл, 400 000 төгрөг

2. Сонин болон мэдээллийн цахим хуудсын нийтлэл:

Нэгдүгээр байр-өргөмжлөл, 800 000 төгрөг

Хоёрдугаар байр-өргөмжлөл, 600 000 төгрөг

Гуравдугаар байр-өргөмжлөл, 400 000 төгрөг

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл:

Утас: (976-51) – 262752 (Референт З.Бадмаараг);

(976-51) – 262931 (Ахлах мэргэжилтэн Д.Нансалмаа);

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

Хаяг: Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, VI хороолол, Тусгаар тогтнолын талбай, Засгийн газрын XI байр, V давхарт.

Шуудангийн хаяг: Улаанбаатар хот, 15140 Монгол Улс

Цахим хаяг:www.mn-nhrc.org

Цахим шуудан:info@mn-nhrc.org

Эх сурвалж: ХЭҮК

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн