“Багшийн цалинг түр нэмүүлэх” хороонд нэгдсэн багш нар цалингаа нэмэгдүүлэхийг төрөөс шаардаж байгаа. Энэ хүрээнд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 40 мянга гаруй багш нар маргааш (2017.09.21) ажил хаялт зарлах болсоноо эцэг эхчүүдэд мэдэгджээ.
Мэдэгдэлд дурдсанаар “2017 оны есдүгээр сарын 18-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн хөдөлмөрлөх эрх ашигаа хамгаалах, цалин хөлсөө нэмэгдүүлэх зорилгоор “ажлын байрны түр хаялт” хийх болсон тул 2017 оны есдүгээр сарын 21-нд хүүхдээ харгалзан хамгаална уу” гэсэн байна.
Тэдний шаардлагын хариуд өчигдөр (2017.09.19) Засгийн газарын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороонд өнөөдөр (2017.09.19) төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттайгаар 30-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэсэн мэдэгдэл хүргүүлсэн юм.