Өнөөдөр (2017.09.20) харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан 90 айлын орон сууц ашиглалтанд орлоо.Анх 1986 онд 48 айлын орон сууц баригдсанаас хойш 31 жилийн дараа иргэд шинэ орон сууцтай болж байгаа нь энэ аж.
Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэр /ХХСҮ/-ийн ажилчдын орон сууцны барилгын ажлыг 2015 оноос эхлүүлсэн байна. Улсын төсвөөс нийт дөрвөн тэрбум 850 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Ингэхдээ 2015 онд дөрвөн тэрбум төгрөг, өнгөрсөн оны есдүгээр сард улсын төсвийн тодотголоор 850 сая төгрөгийг нэмсэн байна.
Улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй 116 мянган иргэн байдаг. Тэдний цөөхөн хувь нь л Хараагүй иргэдийн хөдөлмөр сургалтын үндэсний төвд хөдөлмөр эрхэлдэг аж.