urgamal-1.jpg

2018-05-11 14:10
Дэлхий даяар газар тариаланд ашиглах боломжтой үржил шимт газрыг нэмж өргөжүүлэх боломж хомс болсон төдийгүй өнгөрсөн 100 гаруйхан жилийн хугацаанд хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн 75% нэгэнт эргэж буцалтгүйгээр устаж үгүй болжээ. Иймээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санаачлан ургамлын генетик нөөцийг хадгалж хамгаалах, тогтвортой ашиглах замаар даян дэлхийн хүнсний […]

GSSUT.jpg

2018-05-11 14:00
Говь-Алтай аймгийн Цогт суманд тавдугаар сарын 9-ны өдөр 36 настай иргэн М нь бензинийг устай андууран халуун тогоо руу хийсний улмаас их хэмжээгээр хордож, биеийнх нь 80 хувь түлэгдсэн талаар бид мэдээлсэн. Түүний биеийн байдал хүнд  байгаа учраас Улаанбаатар хотод ирж эмчлүүлэх шаардлагатай болсон аж. Гэвч онгоцны суудалгүй гэх асуудал тулгарсан ч Эрүүл мэндийн сайд […]

irves.jpg

2018-05-11 13:40
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас “уулын эзэн”-г хамгаалан төсөл хөтөлбөрийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх аяныг энэ сард эхлүүллээ. Нэн ховордоод буй цоохор ирвэсийн идэш бологч амьтан, амьдрах орчныг хамгаалах төсөл юм. Энэ хүрээнд Алтай Соёны бүс нутагт хэрэгжүүлдэг нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалах хөтөлбөрөө өргөтгөн Говь-Алтай аймгийн нутагт орших Хасагт хайрхан, Дарвийн нуруу, Баян-Өлгий аймгийн Сайр хайрхан, […]

batdelger.png

2018-05-11 12:50
 “Сант” сургуулийн удирдлагууд намайг чанаргүй барилга барьсан гэж шүүхэд мэдүүлсэн  атлаа хэдхэн хоногийн дараа чанаргүй гэсэн барилга нь  чанартай барилга болж, Улсын комисст манай компанийг оролцуулахгүйгээр хууль бусаар хүлээлгэж өгсөн нь илэрч, зарим нь хариуцлага хүлээж эхлээд байна. “Бүрэн цутгамал” компанийн захирал Б.Батдэлгэртэй  ярилцлаа. -“Сант” сургуулийн барилгыг чанартай, чанаргүй барьж өгсөн гэх асуудал хууль хяналтын […]

tsereg-1.jpg

2018-05-11 12:42
Хошууч генерал Б.Пүрэвтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Нийслэл Улаанбаатар хотод автозамын түгжрэл жил ирэх тутам нэмэгдээд байна. Түгжрэлийг бууруулах нь аль байгууллагын үүрэг вэ? -2015 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд төрийн төв болон нутаг дэвсгэрийн олон байгууллагын үүргийг ялгаж зааж өгсөн.Түгжрэл саатал нь юуны өмнө замын зохион […]

inovats.jpg

2018-05-11 12:33
“Инновацийн үзэсгэлэн-2018” үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар мэдээллийн технологийн чиглэлийн  “Инновацлаг сургалтын төв”-ийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан, оролцож байна.   Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт оюутан залуучуудыг тогтвортой ажлын байраар хангах, нарийн мэргэжил эзэмшүүлэх цогц арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран үе шаттай зохион […]

munguu.jpg

2018-05-11 12:17
Залуус гэр бүл зохиохдоо удам угсаа, насны ялгаа, нийгэмд эзлэх байр суурь, боловсрол, хайр сэтгэл,  эцэг эхийнхээ зөвлөсөн хүн, хөрөнгө мөнгө зэрэг олон зүйлээс сонголтоо хийдэг. Ингэхдээ тэдний дийлэнх нь хөрөнгө мөнгийг илүүд чухалчлах болсон нь судалгаанаас харагдсан гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.  Улсын хэмжээнд тухайн тоо баримтаар өдөрт 10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж, 40 хос […]

gerelt.jpg

2018-05-11 11:37
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох зорилт дэвшүүлсэн. Уг зорилтын хүрээнд өнгөрсөн жил Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн Гэрэлт гудамж болгон тохижуулсан. Гэрэлт гудамжны энэ зуны нээлт өнөөдөр орой 20:00 цагаас болно. Нээлтийн арга хэмжээний үеэр DJ […]

tuw.jpg

2018-05-11 10:40
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Монгол хэл, Үндэсний бичгийг “Гэрлэн чимэглэл, зар сурталчилгааны байгууламж, хөшөө баримал”-аар дамжуулан сурталчлах, танин мэдүүлэх талаар хэлэлцлээ. Төлөвлөж буй ажлын тухай УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн М.Гансэлэм зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Үндэсний хэл, бичгийг сурталчлах ажлын хүрээнд гурван үндсэн ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм байна. Үүнд Улсын их […]

joom.jpg

2018-05-11 10:28
Жоомыг гэрийнхээ шал эсвэл ханан дээр явж  байгаагаа төсөөл дөө. Тэгвэл  тэдгээр ой гутмаар амьтад нисч байна гэвэл ямар байна? 250 сая гаруй жилийн настай энэ шавьжны 4000 гаруй төрөл байдаг. Түүнээс  25-30 тєрєл нь хvнд тєвєг уддаг бол хамгийн том жоом далавчаа дэлгэхэд 18 см болдог.  Тэд аль ч газар нутагт ямар ч цаг агаарт […]