2018-05-12 13:531min03

Хогийн цэгээс их бууны сум олджээ

sum

Өнгөрсөн пүрэв гаригт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны “Дарь-Эх”-ийн хогийн цэгээс их бууны сум олдсон байна. Энэ тухай мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн долоон  алба хаагч, хоёр автомашинтай ажиллаж 100 мм-ийн Пушекын сургалтын сум болохыг нь тогтоожээ. Сумыг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тусгай чиг үүргийн тэсэрч дэлбэрэх бодис хайгуул устгалын бүлэгт хүлээлгэн өгсөн байна.