Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас “уулын эзэн”-г хамгаалан төсөл хөтөлбөрийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх аяныг энэ сард эхлүүллээ. Нэн ховордоод буй цоохор ирвэсийн идэш бологч амьтан, амьдрах орчныг хамгаалах төсөл юм. Энэ хүрээнд Алтай Соёны бүс нутагт хэрэгжүүлдэг нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалах хөтөлбөрөө өргөтгөн Говь-Алтай аймгийн нутагт орших Хасагт хайрхан, Дарвийн нуруу, Баян-Өлгий аймгийн Сайр хайрхан, Хатуугийн нуруу, Увс аймгийн Түргэн, Цагааншувуут ууланд амьдрах орчны хамгаалал, бэлчээрийн зохистой ашиглалт, хуулийн хэрэгжилт, хөдөөгийн хөгжилтэй холбоотой олон асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах юм байна.
Сонирхуулахад, эдүгээ Монголд 800-1000 цоохор ирвэс байдаг бөгөөд энэ нь дэлхийн нийт популяцын 20 хувь нь юм. Үүний 500-700 нь Алтай Соёны бүс нутагт амьдардаг ажээ.