tsagadaa.jpg

2018-06-29 16:34
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр Цагдаагийн ерөнхий газрын Авто баазын 95-н ажилтан, алба хаагчдад 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр сургалт зохион байгууллаа. Тус сургалтаар нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Захиргааны хэлтсийн дарга Н.Мандуул гэр бүлийн тогтвортой харилцааг хэрхэн бий болгох, гэр бүлд эхнэр, нөхрийн хүлээх үүрэг […]

oldson.jpg

2018-06-29 16:05
Одоогоос 10 гаруй хоногийн өмнө гэрээсээ дэлгүүр орохоор гараад ирээгүй 14 настай охиныг цагдаагийнхан олж, өчигдөр ар гэрт нь хүлээлгэн өгчээ.  Алтангэрэлийн Ивээл нь  энэ сарын 13-нд 20.00 цагийн орчимд СХД-ийн нутаг дэвсгэр Тахилтын дөрөвдүгээр буудалд байрлах гэрээсээ гарч, найзындаа очсон гэх мэдээлэл байна. Охины нагац эгч дүүгээ алга болсон өдрөөс хойш дүүргийн цагдаагийн хэлтэст […]

utas-2.jpg

2018-06-29 14:31
Нийслэлийн хэмжээнд энэ оны эхний таван сарын байдлаар нийт 1060 хүүхэд оршин суугаа газраасаа сураггүй алга болсон гэж бүртгэгджээ. Тухайн өдөртөө 384 нь олдсон бол тодорхой хугацааны дараа 676 нь олдож асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна. Үүнээс 60 хүүхэд нь удаа дараа алга болсон гэх тохиолдол 145 бүртгэгдсэн аж. Нийслэлийн цагдаагийн газарт өдөрт дунджаар […]

mori-1.jpg

2018-06-29 14:30
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадам болоход хэдхэн хоног үлдээд байна. Салбар хорооноос долоодугаар сарын 9-ний өдөр хурдан морьдыг бүртгэх юм байна. Долоодугаар сарын 10-ны өдөр Хязаалан нас 17 км-т, Шүдлэн нас 14 км-т, 11-ний өдөр Азарга 23 км-т, Их нас 25 км-т, 12-ны өдөр Соёолон нас […]

000.jpg

2018-06-29 14:12
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  мэдээлснээр 2017 онд 14 837 хүүхэд сургуулийн орчимд гэмтэж бэртсэн байна. Улсын хэмжээнд осол гэмтлийн шалтгаанаар тусламж авч буй 6-18 насны 10 хүүхэд тутмын дөрөв нь гудамж замд, гурав нь гэртээ гэмтдэг аж. Мөн сургууль дээрээ болон биеийн тамирын талбайд хүүхдүүдийн 30 гаруй хувь нь гэмтэж байна.  Хүүхдийн хамгийн аюулгүй орчин […]

sonin.jpg

2018-06-29 12:46
АНУ-ын Мэрилэнд мужийн Аннаполис хот дахь “Капитал газет” сонины байр руу гал зэвсэгтэй халдаж, таван сэтгүүлчийн аминд хүрсэн этгээдийг баривчилжээ. 31 настай Жаррод Варрен Рамос гэгч Мэрилэнд муж дахь гэртээ байх үед нь илрүүлэн саатуулжээ. Тэрбээр өнгөрсөн 2012 онд тус сонины эсрэг зарга мэдүүлж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд сэтгүүлчтэй нь байнга зөрчилддөг байсан гэнэ. Халдлага […]

shuuh-2.jpg

2018-06-29 12:19
Бага насны хүүхэд хүчирхийлэхээр завдсан хэрэгт буруутгагдан Амгалангийн 421 дүгээр нээлттэй хорих ангид ял эдэлж буй сэтгүүлч Б.Дашзэвэг “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ. Түүнийг өнгөрсөн оны аравдугаар сард Шадивлан дахь зусландаа харих үед нь хөрш айлын н.Батмөнх гэх иргэн хүүхдээр далимдуулан мөнгө нэхэж, цагдаагийн байгууллагад хуурамч гомдол гаргажээ. Тухайн иргэн амиа хорлосон гэх мэдээлэл байна. Энэ […]

gould.jpg

2018-06-29 11:56
Сэлэнгэ аймгийн Баянгол суманд өчигдөр буюу зургадугаар сарын 28-нд хүчтэй газар хөдөлсөн байна. Тус сумын Хараа багийн “Бороо гоулд” гэх газар 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлжээ. Тухайн газар нь “Бороо гоулд”  уурхайн бүс, айл өрх нутагладаггүй юм байна. Газар хөдлөлтийн үед ямар нэгэн хохирол учраагүй гэнэ.

usa.jpg

2018-06-29 11:30
Туул голын усанд тоглож байсан 10 настай охин усанд осолдож амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 26-нд гарсан. Өчигдөр бага насны хүүхэд голын усанд урсаж байсныг аврагчид эргүүлээр явж байхдаа аварч, ар гэрт нь эсэн мэнд хүлээлгэн өгчээ. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршлын гүрний дэргэд 8 настай хүүхэд голын эрэг дээрээс алга болсон […]

ohin-2.jpg

2018-06-29 11:27
 Баянзүрх дүүргийн XXI хорооны “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр 13 настай охин амь насаа алдсан хэрэг гарсан. Уг хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр болж байна. Талийгаач М охины аав Т.Лхагвасүрэн хохирогчоор шүүх хуралд оролцож байгаа юм. Охинд хүчээр архи уулган […]