Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлснээр 2017 онд 14 837 хүүхэд сургуулийн орчимд гэмтэж бэртсэн байна. Улсын хэмжээнд осол гэмтлийн шалтгаанаар тусламж авч буй 6-18 насны 10 хүүхэд тутмын дөрөв нь гудамж замд, гурав нь гэртээ гэмтдэг аж. Мөн сургууль дээрээ болон биеийн тамирын талбайд хүүхдүүдийн 30 гаруй хувь нь гэмтэж байна.
Хүүхдийн хамгийн аюулгүй орчин байх ёстой сургууль дээрээ хүүхэд гэмтэж буйн шалтгаан нь сургууль цэцэрлэгийн удирдлагатай шууд холбоотой гэдгийг мэргэжилтнүүд онцлон тэмдэглэв. Өөрөөр хэлбэл сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар нь ажлын байрны орчны аюулгүй байдлыг хангадаггүй, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаггүй холбоотой аж.