Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадам болоход хэдхэн хоног үлдээд байна. Салбар хорооноос долоодугаар сарын 9-ний өдөр хурдан морьдыг бүртгэх юм байна. Долоодугаар сарын 10-ны өдөр Хязаалан нас 17 км-т, Шүдлэн нас 14 км-т, 11-ний өдөр Азарга 23 км-т, Их нас 25 км-т, 12-ны өдөр Соёолон нас 23 км-т, Даага 12 км-т уралдуулах юм байна.
Морь уралдуулах дүрэм нь 2005 онд Засгийн газрын тогтоолоор батлагдсан байдаг. Хурдан морийг 7-оос дээш насны хүүхдээр унуулах юм. Бай шагналын 20 хувийг унаач хүүхдэд олгоно гэсний дагуу зохион байгуулж байна. Морьд цурхайруу гарсан үед Шүхрийн буулт, Морьтон Монгол зэрэг үзүүлбэрүүд болно. Хурдан морь уралдааны зохион байгуулалтад 2500-3000 төрийн албан хаагчид ажиллах юм.
Уралдаанч хүүхдийн гэнтийн ослын даатгалыг бүртгэлжүүлж, зөвшөөрөл авсан 11 компани байна. Өнөөдрийн байдлаар уралдаанд оролцож буй хүүхдүүдийн даатгалын хураамжийг нэмэгдүүлснээр нөхөн олговорыг нэмэгдүүлэх боломжтойгоо илэрхийлсэн есөн компани бий.