Аялал жуулчлалын улиралд манайхыг зорин ирэх жуулчдын хамгийн хүндрэлтэй асуудал нь хоол. Жуулчид Монголд идсэн хоол амт чанаргүй, хэт хурц байснаас ходоод гэдэс хямарсан гэх сэтгэгдлүүдийн цахим сүлжээгээр илэрхийлсэн байна. Улаанбаатарт эрчимтэй хөгжиж буй салбар бол нийтийн хоол үйлдвэрлэл.
Аль ч цаг үед хоол үйлдвэрлэлийн бизнес хамгийн ашигтай байдаг аж. Манай улсыг зорин ирэх жуулчдын тоо багасах хандлагатай байгаа тул Аялал жуулчлалын төв, хоол судлалын төвтэй хамтран нийтийн хоолны эрүүл, аюулгүй, шим тэжээлтэй байлгах тал дээр ажиллах хүсэлт тавьсан байна.