Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт түүх, соёлын дурсгалт, хөшөө баримал 52 байдаг. Засаг даргын Тамгын газар нь нутаг дэвсгэртээ байх эдгээр соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, арчилгаа, цэвэрлэгээнд тогтмол хяналт тавьж, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Энэ удаа “Сүхбаатар Дэвшил” ОНӨААТҮГ-тай хамтран 30 гаруй хөшөө дурсгалыг угааж цэвэрлэлээ. Мөн улс, нийслэлийн хамгаалалтанд байгаа хөшөө дурсгалын дэргэд байрлах тэмдэг тэмдэглэгээг шинэчилж, орчны тохижилтын ажлыг хийхээр ирэх оны төсөвт суулгахаар санал орууллаа.