2018-06-29 16:051min00

Сураггүй болсон 14 настай охин найзындаа байсан уу?

oldson

Одоогоос 10 гаруй хоногийн өмнө гэрээсээ дэлгүүр орохоор гараад ирээгүй 14 настай охиныг цагдаагийнхан олж, өчигдөр ар гэрт нь хүлээлгэн өгчээ.  Алтангэрэлийн Ивээл нь  энэ сарын 13-нд 20.00 цагийн орчимд СХД-ийн нутаг дэвсгэр Тахилтын дөрөвдүгээр буудалд байрлах гэрээсээ гарч, найзындаа очсон гэх мэдээлэл байна.

Охины нагац эгч дүүгээ алга болсон өдрөөс хойш дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгүүлж, хэвлэлийнхэнд “дүүгээ эсэн мэнд олдоосой гэж залбирч суухаас өөр юу хийж чадах билээ” гэдгийг хэлж байсан юм.

Өсвөр насны хүүхдүүдйн хувьд сураггүй алга болсон тохиолдолд ихэвчлэн ар гэртээ хэлэлгүй аялал зугаалгаар явсан, найзындаа очсон байдаг аж.