Эрүүл мэнд

Хэт чихэрлэг ундаа хүүхдийг бүдүүн, намхан болгодог

ДЭМБ-аас нэн хортой хүнсний бүтээгдэхүүний ангилалд оруулсан чихэрлэг ундаанд 20 хувийн татвар ногдуулснаар иргэдийн жилийн хэрэглээг 28 хувиар бууруулах боломжтой хэмээн  АШУҮИС-ийн эрдэмтэн судлаачид тогтоожээ.

Хүн амын хоол тэжээлийн байдал үндэсний V судалгааны дүнгээр 2011-2017 оны хооронд Монгол хүүхдүүдийн дунд илүүдэл жин, таргалалт 7 дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл 6-11 насны 3 хүүхэд тутмын 1 нь илүүдэл жин, таргалттай байна.

Дундаж хэмжээтэй ундаа жүүсэнд гэхэд ойролцоогоор 50-80 гр сахар агууллагддаг бөгөөд энэ нь таны хүүхдэд шүд өвдөх, харшил үүсгэх богино хугацааны нөлөөтэйгөөс гадна цаашлаад зүрх судас, бөөрний өвчлөлд нөлөөлдөг аж.

Чихэрлэг ундаа уусан дариуд цадалт үүссэнээр хоолны дуршил буурдаг хэрнээ чихэрлэг зүйл нэмж хэрэглэх дуршил нэмэгдэж донтолт үүснэ.

Өсөж бойжиж яваа хүүхдэд уураг, өөх тос, нүүрс-ус, эрдэс, амин дэм агуулсан шим тэжээллэг хүнс ус агаар мэт хэрэгтэй. Гэтэл чихэрлэг ундаанд донтсоноор хоолны дуршил буурч шим тэжээлийн дуталд орж эхэлдэг. Үүний нөлөөгөөр өсөлт удааширч, булчингийн масс буурч эхэлдэг.

397148_original Хэт чихэрлэг ундаа хүүхдийг бүдүүн, намхан болгодог

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close