УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.Уг хуулийн төсөлд УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ байнгын хороо, чуулганы хуралдаанд мөн хуралдаанаас гадуур хэн нэгийгээ доромжилж, гүтгэхгүй байх талаар заалт оруулжээ. Энэ заалтыг 2019 оны дөрөвдүгээр сарын тавнаас буюу ирэх хаврын чуулганаас мөрдөхөөр тусгалаа. Хариун бусад өөрчлөлтүүд нь батлагдсан өдрөөсөө мөрдөгдөнө.