АНУ-ын Мэрилэнд мужийн Аннаполис хот дахь “Капитал газет” сонины байр руу гал зэвсэгтэй халдаж, таван сэтгүүлчийн аминд хүрсэн этгээдийг баривчилжээ.
31 настай Жаррод Варрен Рамос гэгч Мэрилэнд муж дахь гэртээ байх үед нь илрүүлэн саатуулжээ. Тэрбээр өнгөрсөн 2012 онд тус сонины эсрэг зарга мэдүүлж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд сэтгүүлчтэй нь байнга зөрчилддөг байсан гэнэ.
Халдлага болох үеэр тус сонины сэтгүүлч Венди Винтерс, борлуулагч Ребекка Смит, редактор Роберт Хаасен, редакцийн зохиолч Жералд Фишмэн, сэтгүүл, редактор Жон МкНамара нар цаг бусаар амиа алдсан юм. Одоогоор тус барилгаас нийт нийт 170 орчим хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна.