haluun.jpg

2018-06-29 11:03
Өнөөдөр ихэнх нутгаар хална. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар болон Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар бороо орохгүй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 32-37 хэм, бусад нутгаар […]

tiimuu-2.jpg

2018-06-29 10:35
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс “Асбест агуулсан бүтээгдэхүүний хэрэглээ, түүний хор нөлөөллөөс сэргийлэх нь” сэдэвт семинарыг өчигдөр зохион байгууллаа. Семинарт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Жайка, Эрчим хүчний яам, Хавдар судлалын үндэсний төв, НЭМҮТ, Барилга хөгжлийн төвийн төлөөлөл багтсан 100 гаруй хүн оролцов. Хөдөлмөр аюулгүй байдлын эрүүл мэндийн төв нь ажлын байрандаа асбестын тоосонд шууд […]

huuhed-11.jpg

2018-06-29 10:15
Есөн настай хүү гэрийнхээ ойролцоох эмийн сангийн хаалгыг татахдаа тогонд цохиулж амиа алдсан хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. II сургуулийн сурагч, есөн настай А найзуудтайгаа хөөцөлдөн тоглож байх үедээ эмийн сангийн шатаар өгсөж, хаалганаас нь барьж аваад, эргэж сэрээгүй юм. Ослын газарт нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн холбогдох […]

naadam-4.jpg

2018-06-29 10:12
Орхон аймгийн энэ жилийн наадмын талбайд дартс тоглоом, нум, сум харвах, бай онох, буудлага, машин, мотоцикл унуулах, шоо хаях зэрэг бооцоот тоглоом тоглуулах, архи тамхи худалдаалахыг хориглолоо. Аймгийн МХГ-ын мэдээллийн санд бүргтгэлтэй аж ахуй нэгжүүдэд шаардлагын дагуу зөвшөөрөл олгох юм байна. Мөн хоол үйлдвэрлэлтэй холбоотой, хүнсээр дамжих гэдэсний халдварт өвчин дэгдэлт нэмэгдэх болсон тул хоол […]

zurh.jpg

2018-06-29 09:42
Би сургуулийн насны хоёр хүүхэдтэй. Хүү минь дуу цөөтэй, томоотой. Харин охин маань эсрэгээрээ. Хүү 2011 оны есдүгээр сарын 1-нд ерөнхий боловсролын 12 дугаар сургуульд Лувсандулам гэдэг багштай ангид хуваарилагдан, сурагч болов. Тэдний анги өдөр бүр шинэ үсэг үздэг, 08.00-12.30 цаг хүртэл ширээний араас босох эрхгүйгээр хичээллэдэг байв. Ийм насны хүүхдийг уншуулж бичүүлж сургана гэдэг […]

huns-hodoo-aj-ahui.jpg

2018-06-29 09:30
айгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар зарим яамны харьяа байгууллагуудад хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулав. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 37 байгууллага аудитад хамрагдаж, 32 байгууллага “Зөрчилгүй”, гурван байгууллага “Хязгаарлалттай”, хоёр байгууллага “Сөрөг” санал дүгнэлт авсан байна. Санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар нийт […]

juulchid-2.jpg

2018-06-29 09:24
 Нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэдээлснээр Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагааг энэ жил 110 компанийн шугамаар 12.000 гаруй жуулчин үзэх хүсэлтээ ирүүлжээ. Гэтэл жуулчдад Төв цэнгэлдэх хүрээлэнд нэг бүр нь 25 ам.долларын үнэтэй 2500 суудал буюу наадмын тасалбар олгож байна. Энэ тоог үзэх хүсэлтээ ирүүлсэн жуулчдын тоонд харьцуулбал ердөө 20 хувьтай нь тэнэцэнэ. […]

medee-20.jpg

2018-06-29 09:05
Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана. 09.00 цагт МУИС-ийн Номын санд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас МХЕГ-ын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хүүхдийн эрхийн улсын байцаагчдыг чадавхжуулах сургалт  болно. Утас: 86094455, 88209963 09.00 цагт “Холлидэй Инн” зочид буудалд “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн II дахь шатны нээлт болно. 10.00 цагт МҮХАҮТ-д Сонгинохайрхан дүүргийн ажил олгогчдын нэгдсэн зөвлөгөөн […]

hiam.jpg

2018-06-28 17:38
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гуравдугаар сарын 25-наас тавдугаар сарын 30-ны хооронд хүнсний компаниудад шалгалт хийжээ. Шалгалтын явцад нийт 148 төрлийн хүнсний бүтээгдэхүүн шинжилгээнд хамруулсан байна. Нийт 148 дээжнээс 5 буюу 3.3 хувь нь эерэг үзүүлэлтэй гарсан бөгөөд үүний 4 буюу 80 хувийг мах, махан бүтээгдэхүүн, 1 буюу 20 хувийг бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүн эзэлжээ. Багануур […]

huuhd-1.jpg

2018-06-28 17:33
“Хүүхдийн байцаагчийн” орон тоог цомхотгосноос хойш хүүхэд гэмт хэрэгт өртөх, үйлдэх нь эрс нэмэгджээ. Сүүлийн 3 жилийн байдлаар 3633 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4574 хүүхэд гэмт хэргийн золиос болсон байна. 2017 оны 11 дүгээр сард Ерөнхийлөгчийн Тамгын газраас явуулсан хэлэлцүүлгийн мөрөөр Цагдаагийн төв байгууллагад Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгж байгуулагдсан бөгөөд өргөжүүлэн нийслэл, орон […]