benzin.jpg

2018-07-19 13:59
Хэнтий аймгийн цагдаагийн хэлтэс ах дүү рүү бензин асгаж шатаасан этгээдийг саатуулан шалгаж байна. Энэ сарын 13-нд аймгийн баяр наадам болж байх үед эгч дүүсийн хүүхдүүд болох 34, 37 настай иргэд рүү үл таних этгээд савтай бензин цацаж шатаасан ноцтой хэрэг гарчээ. Тухайн үед ах руу нь бензин цацаад гал асаахад дүү нь  хамгаалах гэж дээрээс нь дарж […]

tuts.jpg

2018-07-19 13:27
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас  “Жэй Си Дэко Монголиа” компанитай байгуулсан гэрээ түүний өөрчлөлт, санамж бичгийн хүрээнд 2018 онд 50 автобусны буудлыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулахаар болсон. Сүхбаатар дүүргийн Долоон буудал 17-р сургуулийн замын зүүн, 32-ын тойрог зүүн, Ногоон нуурын буудал,  Шинэ замын зүүн, баруун тал, Их тойруу Ардын эрх /Үндэсний шуудан/ сонины урд, […]

zam-4.jpg

2018-07-19 12:22
Хэдхэн өдөр орсон борооны улмаас үер бууж, Улаанбаатарын авто замуудын чанарыг шалгав. Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхээс Ганцхудаг руу өгсөх зам шалгалтад бүдэрлээ. Энэ сарын 17-нд орсон бороонд эвдэрч, хуулран машин явах аргагүй болжээ. Түүнчлэн уг замын ойролцоох 30 гаруй айл усанд автсан байв. Өчигдөр газар дээр нь очиход замыг шороогоор дүүргэж, тэгшилсэн байлаа. […]

gol-1.jpg

2018-07-19 12:05
Нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид өчигдөр өглөө  50 орчим настай эмэгтэй хүний цогцосыг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлжээ. Тус дүүргийн нэгдүгээр хорооны нутагт голын усанд нэг эмэгтэй хүний цогцос байна гэх дуудлага өөчигдөр Онцгой байдлын албанд ирсэн байна. Энэ дагуу  Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж нэр, хаяг нь тодорхойгүй эмэгтэй […]

danshga.jpg

2018-07-19 11:08
Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг ирэх сарын 4,5-ны өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран Хүй долоон худагт дөрөв дөх жилдээ зохион байгуулах гэж байна. Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй […]

huuhdiin-mongo.jpg

2018-07-19 10:40
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын 2018 оны 40 дүгээр тогтоолын 2.4-т “Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхийн судалгааг хийж, хүсэлт гаргасан иргэдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох асуудлаар олон улсын холбогдох байгууллагатай зөвшилцөн, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хангах” гэж заасны дагуу хүүхдийн мөнгөн […]

GSSUT.jpg

2018-07-19 10:30
Үндэсний их баяр наадмын өдрүүдээр Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2000 гаруй иргэн  хандсан байна. Амралтын өдрүүдэд тусгай комисс гаргаж хагалгаанд орсон тохиолдол хүртэл гарсан гэдгийг тус төвийн төвийн Хүлээн авах, Яаралтай  тусламжийн эх эмч Т.Отгонболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Эдгээр гэмтсэн хүмүүсийн ихэнх нь хөдөө орон нутагт аялал зугаалгаар явах үедээ аваарь осолд орж, хүнд зэргийн гэмтэлтэйгээр […]

man.jpg

2018-07-19 09:32
 АНУ-ын Сиэтл хотод амьдардаг монгол иргэн энэ сарын 2-нд гэрээсээ гараад ор сураггүй алга болжээ. 23 настай Батболдын Баттулга тус хотын “Edmond Community” коллежид 2017 онд суралцахаар ирсэн ч энэ улиралд суралцаагүй аж. Гадаад харилцааны яамнаас  АНУ-ын цагдаа, Консулын газарт мэдэгдэж, эрлийн ажиллагааг явуулж байна гэх мэдээллийг өгчээ. Нийгмийн сүлжээнд цацагдсан мэдээллийг үзвэл “Батболдын Баттулга /Тука/ нь 23 […]

sarangerel.jpg

2018-07-19 09:16
Хар тамхины хэрэгт дахин холбогдсон Г.Сарангэрэлд  холбогдох хэргийн шүүх хурал маргааш Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт товлогджээ.  БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хар тамхи, мансууруулах бодисыг биедээ нуун хилээр нэвтрүүлэх гэж оролдсон түүний гэм буруутай нь тогтоогдвол 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноож магадгүй юм […]

danshig-naadam.jpg

2018-07-19 09:02
Даншиг наадам зохион байгуулагдах аймгуудын Мэргэжлийн хяналтын газарт уг баярын үеэр гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, холбогдох арга хэмжээг авч ажиллах талаар МХЕГ-аас үүрэг чиглэл өглөө. Тухайлбал, хоол, хүнсний гаралтай хордлого халдвар гарахаас сэргийлэх, хүнсний бүтээгдэхүүний ил задгай худалдаа, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгах, цахилгааны болон шингэрүүлсэн шатдаг хийн […]