Хэнтий аймгийн цагдаагийн хэлтэс ах дүү рүү бензин асгаж шатаасан этгээдийг саатуулан шалгаж байна. Энэ сарын 13-нд аймгийн баяр наадам болж байх үед эгч дүүсийн хүүхдүүд болох 34, 37 настай иргэд рүү үл таних этгээд савтай бензин цацаж шатаасан ноцтой хэрэг гарчээ. Тухайн үед ах руу нь бензин цацаад гал асаахад дүү нь хамгаалах гэж дээрээс нь дарж унаснаас 60 хувийн түлэгдэл авч, ах нь 20 хувь гэмтжээ. Тэд одоогоор ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Үл таних этгээд ах дүү хоёртой хамт архи уух гэсэн боловч үзэл бодол таараагүйгээс ийм хэрэг үйлдсэн байж болзошгүй гэнэ. Тухайн үед гурвуулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэдгийг зарим эх сурвалж мэдээлж байна.
2 comments
Хүрэлсүх,Оюунэрдэнэ,Гантулга,Батэрдэнэ мэтийн нөхдүүдийн баар нь хэнтийчуудад нөлөөлж байгааг яагаад анзаарахгүй бна.Дээрхи нөхөд чинь маш их нүгэл хийсэн хүмүүс шүү дээ.Даанч маш нууц хийдэг.
Тэр хүн рүү архи уусангүй гэж бинзен цацаж шатаадаг араатанг шууд мөчлөн устга,тэр амьд байх ёсгүй дахиад галзуурна, тэр галзууг устга.ер нь монголд цэвэрлэгээ хэрэгтэй болжээ,энэ бол өмхий элбэгдоржийн гай шүү,тэр өөрөө хэрэгтэн болохоор ингэсэн шүү.цааз цааз цааз.