Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 3.2 мянган хүнээр буурч,өмнөх сараас 1.8 мянган хүнээр өсөж, 25.8 мянга болсны 13.8 мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 9400 нь Улаанбаатарт, 5000 нь Хангайн бүсэд, 4400 нь Баруун бүсэд, 4400 нь Төвийн бүсэд, 2600 нь Зүүн бүсэд ногдож байна. Үүнээс 558 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 262 эмэгтэйчүүд байгаа юм.
Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад энэ оны эхний хагас жилд ажилгүй 43500 иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 9800 иргэн ажилд зуучлагдан орж, 33300 иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.
Шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн хамгийн их буюу 47.6 хувийг ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд, хамгийн бага буюу 0.1 хувийг хөдөлмөрийн насанд хүрч асрамжийн газраас гарсан иргэд эзэлж байгаа аж.
2018 оны зургаадугаар сарын эцэст бүртгэлтэй ажилгүй иргэдийн 48.7 хувийг бүрэн дунд, 28.3 хувийг дипломын болон бакалаврын дээд, 6.9 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.1 хувийг суурь, 5.4 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.3 хувийг бага, 1.3 хувийг боловсролгүй, 1 хувийг магистр, доктор зэрэгтэй иргэд эзэлжээ.
1 comment
Хүрэлсүх номоороо явж байна