2018-07-19 15:211min01

Г.Загдаа: Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг гарч иртэл сандалтай суултаа үргэлжлүүлнэ

zagdaa

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа Төрийн ордны зүүн хаалганы хажууд сандалтай суулт хийж байна.  Тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг гарч иртэл суултаа үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлжээ.

Г.Загдаа Засгийн газрыг ажлаа хийхийг шаардаж “Монгол Улсын иргэн жагсаал цуглаан хийх эрхтэй. Хуульд ч тийм заалт байгаа. Намайг гавлаад аваад явчихдаггүй л юм бол суултаа үргэлжлүүлнэ. Засгийн газар ажлаа хийхгүй байна. Ард түмний амьдрал хэцүүдлээ.Эмч нарын цалинг нэмнэ гэсэн нэмээгүй” хэмээв.