Тариалалт буурчээ

2018-07-19 15:02
taria

Улсын хэмжээнд 2018 оны долдугаар сарын 1-ний байдлаар 501,1 мянган га талбайд тариалалт хийжээ. Энэ нь өмнөх оны үзүүлэлтээс буурсан дүнтэй байна. Ингээд энэ жилийн тариалсан дүн мэдээг дуулгахад:

  • 367,9 мянган га-д үр тариа
  • 12 мянган га-д төмс
  • 8,5 мянган га-д хүнсний ногоо
  • 40,9 мянган га-д тэжээлийн ургамал
  • 70,0 мянган га-д техникийн ургамал
  • 1,0 мянган га-д эмийн ургамал тариалсан байна.

Энэ нь өмнөх оны үзүүлэлтээс буурсан дүнтэй байна. Тодруулбал, нийт тариалсан талбай 22,1 мянган га, үр тарианых 22,9 мянган га, эмийн ургамлынх 1,6 мянган га, техникийн ургамлынх 11,1 мянган га, төмснийх 2,2 мянган га-аар тус тус буурсан байна.