Нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид өчигдөр өглөө 50 орчим настай эмэгтэй хүний цогцосыг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлжээ. Тус дүүргийн нэгдүгээр хорооны нутагт голын усанд нэг эмэгтэй хүний цогцос байна гэх дуудлага өөчигдөр Онцгой байдлын албанд ирсэн байна. Энэ дагуу Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж нэр, хаяг нь тодорхойгүй эмэгтэй амиа алдсан байсныг 09.18 цагт гарган авчээ.