unnamed-13-1-1-1-1-1-2-1-1.jpg

2020-04-28 09:44
Зам тээврийн ослын улмаас автомашин шатаж, зорчиж явсан дөрвөн хүн нас барсан харамсалтай хэрэг өчигдөр  гарчээ. Тодруулбал, оройн 22.00 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг хар замд том оврын Kia Rhino автомашины араас Kia Bongo маркийн мөргөж осолджээ. Ослын улмаас Kia Bongo автомашиныг жолоодож явсан 38 настай эрэгтэй, хэн болох нь тодорхойгүй гурван хүний […]

anan.png

2020-04-28 09:36
Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг нар бие дааж нэр дэвшихээр болж, Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө өргөв. Тэр хоёр Ардчилсан намыг мөн ч олон жил удирдсан. Тэд намынхаа дарга, Засгийн газрын сайд, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн болж явсан. Бас сүүлийн 26 жилийн түүхэнд Ардчилсан намын бодлогыг тэд зангиддаг байлаа. Энэ хоёр нөхөр намаасаа хэн дэвших, хэнийг тойргийн гадна […]

ipo.jpg

2020-04-28 09:25
Өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолын хоёрдахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгохоор шийдвэрлэлээ. Монгол Улсын Засгийн газарт Тавантолгой-Зүүнбаян, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөрзамын ажлыг эрчимжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ҮАБЗ-өөс 2018 оны Н-33/21 дүгээр зөвлөмжийг хүргүүлсэн байдаг. Уг зөвлөмжид дээрхи […]

20200428_2n-1024x576.jpg

2020-04-28 08:27
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаар 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дамжин Улаанбаатар хотын гүний хяналтын талбайд ачаа буулгахаар 25 тээврийн хэрэгсэл тус аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх үеийн хамгаалалтыг Цагдаагийн газраас хийж гүйцэтгэн Төв аймгийн Баянчандмань сумын Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ. Мөн өдөр Улаанбаатар хотын гүний хяналтын талбайд ачаа буулгаад буцаж байгаа 28 тээврийн […]

tsag-agaar-1024x640.png

2020-04-28 08:20
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарснаас хуурайшилт ихэссэн тул болзошгүй ой хээрийн болон ахуйн гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 04 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшиж, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага […]

Shuugch-HOM.jpg

2020-04-27 16:58
“Салхитын мөнгөний орд”-ын тусгай зөвшөөрлийн маргааныг хэлэлцэхдээ хэргийн оролцогчдоос хахууль авсан хэргээр шүүгдэх гэж байгаа шүүгчид болон зуучлагч, цагдаагийн хошуучийн хөрөнгө орлогын мэдүүлгийг уншигчиддаа хүргэж байна. Авлигын хэрэгт нэр холбогдон яллах дүгнэлт үйлдлүүлээд байгаа шүүгчдийн гурав нь Дээд шүүхийн шүүгч байгаа бол нэг нь захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч, хоёр нь Сонгинохайрхан болон Чингэлтэй […]

14_20200425041301-1024x512.jpg

2020-04-27 16:56
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй албаныхан өнөөдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байгуулж буй бичил цэцэрлэг байгуулах ажлын явцыг шалгалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хууль бусаар эзэмшиж буй болон эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй газруудыг чөлөөлж, олон нийтийн эзэмшилд авч бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж тохижуулах […]

World-Forestry-Day.jpg

2020-04-27 16:27
Монголчууд бид хүмүүний амьдрал, нийгмийн мөн чанар бус шинж чанартай нь зууралдаж, үзэлцсээр л явна. “Хүний амьдралын оршихуйн үндэс юу вэ” гэдгийг ч тунгаан бодож, сэхээрэх завгүйгээр “бүхний дээд мөнгө” хэмээгчийн араас чаргууцалдсаар өдөр хоногийг өнгөрөөх мэт. Эрүүл энх, аз жаргалтай оршихуйн үндэс болсон эх дэлхий, хүрээлэн буй орчин, газар нутгаа бид ийнхүү мөнгөний төлөө […]

BEK_9633-1024x684.jpg

2020-04-27 16:09
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ. Тэрбээр иргэдээс сургалтын төвүүдийг нээх хүсэлт олноор ирж байгааг дурьдаад, “Энэ асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай ярилцсан. Тавдугаар сарын 1-нээс танхимаар сургалт явуулдаг сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээх саналыг Улсын онцгой комисст хүргүүлсэн. Ингэхдээ 5-10 хүний […]

p109166-1024x576.jpg

2020-04-27 16:00
“Covid-19” өвчний улмаас дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн нийт оюутан, сурагчдын 99 хувь буюу 1.7 тэрбум[1] хүүхдийн танхимын хичээл тасалдаад байна. Хүүхдүүдийн хичээл, сургууль тасалдсантай холбоотой нийгэм, эдийн засгийн олон асуудал үүсч байгаа бөгөөд дэлхийн цөөнгүй улсад дижитал хэлбэрээр хичээлийг үргэлжлүүлж байна. Үүнээс шалтгаалан хүүхдүүдийн интернэт хэрэглээ нэмэгдэж, цахим орчинд өнгөрөөх хугацаа уртассан. […]