ДЭМБ-аас шинэ төрлийн коронавирусийн өвчлөлийн онош батлагдсан тохиолдол дэлхий даяар гурван саяыг давлаа. АНУ-д бүртгэгдсэн бүх халдварын гуравны нэгийг эзэлж байна. Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр тус улсад 972,969 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 55,118 хүн нас барсан байна.
Халдварын тохиолдлын тоо 1.5 саяд хүрсэн мэдээллийг бид дөрөвдүгээр сарын 10-нд хүлээж авч байсан бол ойролцоогоор 18 хоногийн дотор энэ тоо хоёр дахин нэмэгдсэн нэмэгдэж байна.
Австрали, Шинэ Зеланд, Иран, Испани зэрэг улсуудад халдварын дэгдэлт намжиж, нас баралтын түвшин буурч байгаа тул нийтийг хамарсан хөл хориог сулруулахаар зэхэж байна. Итали улс тавдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн хоёр сар үргэлжилсэн хатуу хяналтаа сулруулна гэжээ.
М.Баяр