10-3.jpg

2020-04-28 12:52
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Авто зам хаах, чиглэл өөрчлөх тухай” А/83 дугаар тушаалаар Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн тойргийн Баруун түрүү чиглэлийн зорчих хэсгийн […]

5555-1-1-1024x569.jpg

2020-04-28 12:19
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 401 дүгээр хаалттай ангид хүмүүжиж байсан ялтан оргожээ. Тодруулбал, өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 27-ны өдөр хүмүүжигч Б гэгч нь эмнэлгийн тусламж авах үеэрээ оргон зугтаасан байна. Одоогоор түүнийг орон даяар эрэн сурвалжилж эхэллээ.

635a0e54772275ff574eb582b2387025-1.jpg

2020-04-28 12:10
Баянзүрх дүүргийн хэмжээнд 2020 оны 04 дүгээр сар гарснаас хойш хоёр удаа нийт 11.5 га талбайд ой хээрийн түймэр гарсан. Тодруулбал, дүүргийн 11 дүгээр хороо Сүүл даваад 6,2 га талбайг хамарсан ой хээрийн түймэр гарсан бол 20 дугаар хороо Шар хоолойн Булгийн эх, Шарилын энгэрт 5 га талбайг хамарсан ой хээрийн түймэр гарч дүүргийн Онцгой […]

hurs.png

2020-04-28 11:48
Нийслэлийн хэмжээнд жил ирэх тусам хөрсний хүнд металлын агууламж, нянгийн бохирдол нэмэгдэж, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулах болсон. Иймээс Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 66 дугаар тогтоолоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг “Нийслэлийн хөрс хамгаалах өдөр” болгон зарласан. Энэ өдрийн хүрээнд Нийслэлийн ИТХ-аас тодорхой ажил зохион байгуулж, хөрс хамгаалахад олон нийтийн анхаарлыг хандуулдаг […]

11-2.jpg

2020-04-28 11:26
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ “Дэлхийн 213 улсад COVID-19 халдвараар 3 сая хүн өвчилж, 1.9 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. АНУ-д 1 сая хүн халдвар авлаа. ОХУ-д халдварын тохиолдол нэмэгдэж БНХАУ-аас халдварын тоогоор илүү боллоо. Сингапурын технологийн сургуулийнхан математик аргачлалд тулгуурлан COVID-19 халдварын тархалт хэзээ дуусахыг […]

em.png

2020-04-28 11:15
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлээр баригдсан Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн өнгөрсөн онд нээлтээ хийсэн билээ. Дэлхийн жишигт нийцсэн барилга байгууламж, улсын хэмжээнд үйлчлэх орчин үеийн тоног төхөөрөмж бүхий Үндэсний оношилгоо, эмчилгээний төв юм. Тэгвэл манай улс цацраг идэвхит эм үйлдвэрлэж, хавдрын […]

3858ddabf568bf266fd0ed1a0743f7548012adb0-1024x597.jpg

2020-04-28 10:52
Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нүүрс олборлох 23, түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын 156, нийт 177 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ Шалгалтаар 53 ААН-д 37.8 сая төгрөг торгууль ногдуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 53 зөрчлийн үр дагавар арилгах даалгавар, 147 зөвлөмж мэдэгдэл, 58 заалт бүхий 8 албан шаардлага, 2 ААН-ийн зөрчлийг шалгуулахаар […]

999999-1.jpg

2020-04-28 10:37
УОК-ын хуралдаанаар “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх” хугацааг тавдугаар сарын 31-нийг дуустал сунгалаа. Улсын онцгой комиссын өнөөдрийн хурлаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тогтоолын хугацаа энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилж байна. Тус хурлаар бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Мөн мэргэжлийн болон бусад танхимын […]

ко19.jpg

2020-04-28 10:14
ДЭМБ-аас шинэ төрлийн коронавирусийн өвчлөлийн онош батлагдсан тохиолдол дэлхий даяар гурван саяыг давлаа. АНУ-д бүртгэгдсэн бүх халдварын гуравны нэгийг эзэлж байна. Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр тус улсад 972,969 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 55,118 хүн нас барсан байна. Халдварын тохиолдлын тоо 1.5 саяд хүрсэн мэдээллийг бид дөрөвдүгээр сарын 10-нд хүлээж авч байсан бол ойролцоогоор 18 хоногийн […]

komis.png

2020-04-28 09:48
Улсын онцгой комиссын 20 дахь хуралдаан 10:00 цагаас эхэлнэ. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тогтоолын хугацаа энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилж буй. Өнөөдрийн хуралдаанаар бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэж магадгүй.   М.Баяр