Өнгөрөгч амралтын өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим орчинд бага насны хүүхэд өлсгөлөнгөөр нас барсан гэх мэдээлэл цацагдсан. Тодруулбал, 2020 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 11.00 цагт Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авахаас “хүүхэд нас барчихсан ирлээ, ар гэрийнхэн нь авчирсан” гэх дуудлага мэдээлэл ирүүлжээ. Шалгалтаар амь хохирогч Э нь 11 сартай, эмэгтэй, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Жаргалантын …… тоотод аав, ээж, ах, эгч нарын хамт амьдардаг байжээ.

Харин энэ талаар холбогдох газраас

Цахим орчин болон зарим сайтуудад гарсан мэдээлэл ташаа. Тухайн нас барсан хүүхэд халдварт өвчний улмаас нас барсан. Одоогоор нарийн шинжилгээний хариу гараагүй

гэсэн тайлбар өгчээ. Урьдчилсан байдлаар 11 сартай хүүхэд хөхүүл байсан бөгөөд халдвар авсан шалтгаанаар нас баржээ. Талийгаач халдвар авсны улмаас үжил болон тархи, уушги, зүрх, ходоод, гэдэсний зам, элэг, бөөр, бөөрний дээд булчирхай гэмтэж хордлого гүнзгийрч, тархи хавагнан, шаантаглаж, олон эрхтний дутагдлаар эндсэн болохыг тогтоожээ. Мөн мухар олгойд шимэгч хорхой илэрснээс хоёрдогч дархлаа дутмагшил үүсч халдвар үжил даамжрахад нөлөөлсөн хэмээн дүгнээд байгаа ажээ.

 

М.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн