УИХ-ын сонгуулийн тухай хуулиар Сонгуульд өррсрөлдөх бие даагчдийн мөрийн хөтөлбөрийг дөрөвдүгээр сарын 24-ны өдөр авах байсан. Хуулийн хугацаандаа 208 бие даан нэр дэвшигч дэвшихээ мэдэгдээд мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ.
Өнгөрсөн 2016 оны сонгуулиар 74 нэр дэвшигч бичиг баримтаа хүргүүлсэн бөгөөд 69 бие даан нэрээ дэвшүүлэгчдийг нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гарч байв. Ямартай ч энэ жил бие даан нэр дэвшигчид бараг л гурав дахин нэмэгдэн орж ирсэн байна.