Манай улс цацраг идвэхит эм үйлдэрлэж, хавдрыг эрт оношилно

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлээр баригдсан Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн өнгөрсөн онд нээлтээ хийсэн билээ. Дэлхийн жишигт нийцсэн барилга байгууламж, улсын хэмжээнд үйлчлэх орчин үеийн тоног төхөөрөмж бүхий Үндэсний оношилгоо, эмчилгээний төв юм. Тэгвэл манай улс цацраг идэвхит эм үйлдвэрлэж, хавдрын эрт оношилдог болох үүд хаалга нээгдлээ.

Энэ талаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Ганзориг хэлэхдээ

“Үндэсний оношилгоо, эмчилгээний төв дээрх тасагт цацраг идэвхит эм үйлдвэрлэж байгаа юм. GMP шаардлага хангасан эмийн үйлдвэр баригдсан гэсэн үг. Тэр нь жирийн эм үйлдвэрлэдэг биш цацраг идэвхит бодис үйлдвэрлэдэг байх юм. Тун нь буруудвал хор болно, зөв байвал эм болно. Эхлээд Фтор-18 гэдэг изотоп гаргаж авна. Түүнийгээ тусгай бодистой холиод судсаар тарьдаг эм болгоно. Ямар ч цацраг идэвхит бодис өөрөө задардаг. Бидний үйлдвэрлэж буй хүнд хамгийн аюулгүй энэ бодис нь 110 минутад задардаг учраас Эрхүүгээс ч юм уу, Бээжингээс тээвэрлэж авчрах боломжгүй. Ирэх замдаа ашиглах боломжгүй болчихдог. Тиймээс шинээр нь үйлдвэрлээд, судсаар нь тариад Позитрон Эмиссион Томографиар (ПЕТ-СТ) зургийг нь аваад л болно гэсэн үг. Хэрвээ энэ цацраг идэвхит эм байхгүй бол ПЕТ-СТ нь ямар ч ач холбогдолгүй. Тиймээс эмийг нь үйлдвэрлэж байгаа. Хавдар туссан хоёр хүн болгоны нэг нь энэ оношилгоонд орсноор таамгаар биш зөв эмчилгээ авах юм. ПЕТ-СТ-ийг хийлгэхийн тулд маш олон хүн гадаад руу явж байгаа. Үүнийг Монголдоо хийх боломжтой болж байна. Жилдээ 2000 орчим хүнд энэ оношилгоог хийнэ гэж тооцож байна. Энэ нь манай улсад хүрэлцэхгүй ч гэсэн эмийг нь үйлдвэрлэдэг болчихсон учраас төхөөрөмжийг нь өөр нэг хүн аваад ирэхэд эмээр нь хангаж өгөх боломжтой болсон”

Хэмээн Itoim.mn сайтад өгсөн ярилцлагандаа тодотгожээ.

 

М.Баяр

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн