Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.04.28/
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Одоогийн байдлаар дэлхийн 213 орны нутаг дэвсгэрт 3 сая орчим халдварын тохиолдол илрээд байна. Үүнээс 211 мянган хүн нас барж, 821 мянган хүн эдгэрсэн байна. Одоо дэлхий даяар 1.9 сая хүн эмчлүүлж байгаа юм.
ОХУ-д сүүлийн 24 цагт 6198 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдварын тохиолдол 87 мянгад хүрлээ. Москва хотод Ковид19-ийн эсрэг 6 эмнэлгийг шинээр ажиллуулж байна. ОХУ нийт 9 тэрбум рублийг зарцуулахаар болжээ.
Манай шуурхай утсанд 181 дуудлага ирсний гадаад улс тэр дундаа ОХУ, Швед улсаас 6 хүн холбогдсон. АНУ-д байгаа Монгол иргэний шинжилгээний хариу эерэг буюу коронавирустэй гарсан хэмээн утсаар холбогдон зөвлөгөө өгсөн.
Иргэдийн дунд агаарын сэлгэлт хийж болохгүй гэдэг нь буруу ташаа ойлголт байна. Нарны гэрэл бол коронавирусийн эсрэг байгалийн халдваргүйжүүлэхэд маш сайн нөлөөтэй юм. Иргэд өдөрт 30 минутын зайтай 10-15 агаарын солилцоо хийх нь гэрт байгаа вирусийг гадагш гаргах ач холбогдолтой.