УОК-ын хуралдаанаар “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх” хугацааг тавдугаар сарын 31-нийг дуустал сунгалаа.
Улсын онцгой комиссын өнөөдрийн хурлаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тогтоолын хугацаа энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилж байна. Тус хурлаар бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэнэ.
Мөн мэргэжлийн болон бусад танхимын сургалтын үйл ажиллагааг үе шаттай нээх, Сүхбаатар-Бичигт, Ховд-Булган боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн гаргах бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.