“Салхитын мөнгөний орд”-ын тусгай зөвшөөрлийн маргааныг хэлэлцэхдээ хэргийн оролцогчдоос хахууль авсан хэргээр шүүгдэх гэж байгаа шүүгчид болон зуучлагч, цагдаагийн хошуучийн хөрөнгө орлогын мэдүүлгийг уншигчиддаа хүргэж байна.
Авлигын хэрэгт нэр холбогдон яллах дүгнэлт үйлдлүүлээд байгаа шүүгчдийн гурав нь Дээд шүүхийн шүүгч байгаа бол нэг нь захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч, хоёр нь Сонгинохайрхан болон Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид юм.
“Салхитын мөнгөн орд”-той холбоотой авлига зуучилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Г.Алтан-Очирыг буруутган яллах дүгнэлт үйлдээд байгаа билээ.
Нийслэлийн прокуророос хахууль авсан хэрэгт ял төлөвлөөд байгаа шүүгч нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна.
Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч байсан Дашхүүгийн Цолмон
Томилогдсон он: Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр 2013.04.12 тоимлогдсон
2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэг
Өөрийн орлого: 66,3 сая
Гэр бүлийн гишүүдийн орлого: 24,6 сая
Орон сууц, барилга байгууламж: Нийтийн орон сууц-3, Автозогсоол-1, Автограж-1/ үнэлгээ-435 сая
Тээврийн хэрэгсэл: Авто Суудлын жижиг машин Toyota, IST- 1,Суудлын жижиг машин Toyota, Prius- 1 / үнэлгээ 18 сая
Мал аж ахуй: Хурдан удмын адуу-3, Хонь-57, Ямаа-27, Үхэр-4 / үнэлгээ 23,7 сая
Газар: Эзэмших-0004 га-1/ үнэлгээгүй
Үнэт эдлэл: байхгүй
Хадгаламж: 24,9 сая
Авлага: 5.9 сая
Компани, хөрөнгө оруулалт: Эрдэнэс Таван толгой ХК, Авзага трейд ХК, Эрдэнэс МГЛ Бусад
Эрх, Патент, Тусгай зөвшөөрөл: Патент-3
Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч байсан Готовдоржийн Цагаанцоож
Томилогдсон он: Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр 2013.04.12 тоимлогдсон
2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэг
Өөрийн орлого: 65,3 сая
Гэр бүлийн гишүүдийн орлого: 19,9 сая
Орон сууц, барилга байгууламж: Нийтийн орон сууц-1 / үнэлгээ-325 сая
Тээврийн хэрэгсэл: Toyota, Highlander- 1 / үнэлгээ 45 сая
Мал аж ахуй: байхгүй
Газар: Эзэмших-0,7 га-1/ үнэлгээ 3 сая
Үнэт эдлэл: байхгүй
Хадгаламж: 20,8 сая
Авлага: 30 сая
Зээл: 130 сая
Компани, хөрөнгө оруулалт: байхгүй
Эрх, Патент, Тусгай зөвшөөрөл: байхгүй
Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч байсан Цэндийн Амарсайхан
Томилогдсон он: Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр 1999.10.25 –нд тоимлогдсон
2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэг
Өөрийн орлого: 85,5 сая
Гэр бүлийн гишүүдийн орлого: 20,2 сая
Орон сууц, барилга байгууламж: Нийтийн орон сууц-2, Зуслангийн байшин-1, Гэр-1 / үнэлгээ-301,5 сая
Тээврийн хэрэгсэл: Toyota, Land Cruiser 100- 1 / үнэлгээ 50 сая
Мал аж ахуй: байхгүй
Газар: Эзэмших-500м2-1, Өмчлөх-425м2-1, Өмчлөх-587м2-1, Өмчлөх-595м2-1/ үнэлгээ 27,8 сая
Үнэт эдлэл: байхгүй
Хадгаламж: 16,7 сая
Авлага: байхгүй
Зээл: 55 сая
Компани, хөрөнгө оруулалт: Эрдэнэс таван толгой-1072 ширхэг хувьцаатай
Эрх, Патент, Тусгай зөвшөөрөл: Эрх-1
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч байсан Энхтуяагийн Халиунбаяр
Томилогдсон он: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 2014.05.09-нд тоимлогдсон
2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэг
Өөрийн орлого: 39,2 сая
Гэр бүлийн гишүүдийн орлого: 19,4 сая
Орон сууц, барилга байгууламж: Нийтийн орон сууц-2, Хашаа байшин-1, Авто граж-1 / үнэлгээ-274,8 сая
Тээврийн хэрэгсэл: Суудлын жижиг машин,Toyota, Prius XW20- 1, Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 470- 1/ үнэлгээ 50 сая
Мал аж ахуй: Хурдан удмын адуу-1 / үнэлгээ 5 сая
Газар: Эзэмших-700м2-1/ үнэлгээ 5 сая
Үнэт эдлэл: байхгүй
Хадгаламж: Гадаадын банк, санхүүгийн байгууллагад 131 мянга
Авлага: байхгүй
Зээл: 157 сая
Компани, хөрөнгө оруулалт: байхгүй
Эрх, Патент, Тусгай зөвшөөрөл: байхгүй
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Батбаярын Цолмонбаатар
Томилогдсон он: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр 2015.07.01-нд томилогдсон
2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэг
Өөрийн орлого: 41,3 сая
Гэр бүлийн гишүүдийн орлого: 9,4 сая
Орон сууц, барилга байгууламж: Нийтийн орон сууц-1 / үнэлгээ-249,9 сая
Тээврийн хэрэгсэл: Суудлын жижиг машин,Toyota, Crown- 1/ үнэлгээ 24 сая
Мал аж ахуй: байхгүй
Газар: Эзэмших-700м2-1/ үнэлгээ 6 мянга
Үнэт эдлэл: 4,5 сая
Хадгаламж: 10,5 сая
Авлага: 10 сая
Зээл: 141,9 сая
Компани, хөрөнгө оруулалт: байхгүй
Эрх, Патент, Тусгай зөвшөөрөл: байхгүй
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч байсан Бадарч Сайханцэцэг
Томилогдсон он: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр 2016.12.16-нд томилогдсон
2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэг
Өөрийн орлого: 100,4 сая
Гэр бүлийн гишүүдийн орлого: байхгүй
Орон сууц, барилга байгууламж: Хашаа байшин-2 / үнэлгээ-170 сая
Тээврийн хэрэгсэл: Суудлын жижиг машин,Toyota, AXIO- 1 / үнэлгээ 14 сая
Мал аж ахуй: Үхэр-10 / үнэлгээ 30 сая
Газар: Эзэмших-700м2-1, Өмчлөх-700м2-2 / үнэлгээ 45 сая
Үнэт эдлэл: 74,5 сая
Хадгаламж: 8,6 сая
Авлага: байхгүй
Зээл: 21 сая
Компани, хөрөнгө оруулалт: Эрдэнэс таван толгой ХК, Эрдэс мгл ХХК, дархан гурил ХК
Эрх, Патент, Тусгай зөвшөөрөл: Эрх-1
Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Гомбосүрэн Алтан-Очир
Томилогдсон он: Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар 2017.12.21-нд томилогдсон
2017 оны хөрөнгө орлогын мэдүүлэг
Өөрийн орлого: 119,8 сая
Гэр бүлийн гишүүдийн орлого: 5,4 сая
Орон сууц, барилга байгууламж: байхгүй
Тээврийн хэрэгсэл: Toyota,Prius XW20- 1 / үнэлгээ 13 сая
Мал аж ахуй: байхгүй
Газар: байхгүй
Үнэт эдлэл: 13 сая
Хадгаламж: байхгүй
Авлага: байхгүй
Зээл: байхгүй
Компани, хөрөнгө оруулалт: Эрдэнэс таван толгой ХК- 3216 ширхэг хувьцаатай
Эрх, Патент, Тусгай зөвшөөрөл: байхгүй
Н.БАТАА