Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаар 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дамжин Улаанбаатар хотын гүний хяналтын талбайд ачаа буулгахаар 25 тээврийн хэрэгсэл тус аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх үеийн хамгаалалтыг Цагдаагийн газраас хийж гүйцэтгэн Төв аймгийн Баянчандмань сумын Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ.
Мөн өдөр Улаанбаатар хотын гүний хяналтын талбайд ачаа буулгаад буцаж байгаа 28 тээврийн хэрэгслийн хамгаалалтыг хийж гүйцэтгэн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна.
Дархан Уул аймагт дахь цагдаагийн газар