УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад ирүүлсэн тухай мэдээлж байв.

Эдгээрээс хоёр иргэн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаас татгалзсан тул буцаажээ.

Харин 75 иргэний мөрийн хөтөлбөрийг хянаж аудитын дүгнэлт гаргасан байна.

Үндэсний  аудитын газрын Санхүү-нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор, ажлын хэсгийн дарга Ц.Наранчимэг, ажлын хэсгийн гишүүдийн хамт Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлагуудад бие даан нэр дэвших 75 иргэний мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлтийг өнөөдөр хүлээлгэж өгчээ.

Сонгуулийн Ерөнхий Хороо долоо хоногийн дотор 75 иргэнийг нэр дэвшигчээр бүртгэх эсэх шийдвэрээ гаргана. Ингэснээр сонгуульд бие дааж өрсөлдөх хүмүүсийн нэр, тоо тодорхой болох юм байна.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн