Улсын Онцгой комиссын өнөөдрийн хурлаар иргэдийг тусгаарлах хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцлээ. Эрүүл мэндийн яамнаас тусгаарлах хугацааг 21-28 сунгах санал тависан бөгөөд өмнө нь тусгай нислэгээр ирсэн 1000 орчим иргэнийг дахин долоо хоног тусгаарлахаар боллоо.

Үүнтэй холбоотойгоор дөрөвдүгээр сард хийхээр төлөвлөсөн Сөүл, Токиогийн нислэгийн нэгийг цуцлахаар болсон байна. Мөн иргэдийг нэг нэгээр нь өрөөнд байлгахаар болж байна. Ингэснээр хувийн зочид буудлуудыг хуулийн хүрээнд дайчилгаанд хамруулах нөхцөл байдал үүсээд байгааг ОБЕГ-ын дарга Т.Бадрал мэдээллээ.

Дээр дурьдсан тусгаарлах хугацааг сунгасантай холбоотой иргэдийн 7 хоногийн төлбөрийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Өөрөөр хэлбэл таван удаагийн тусгай нислэгээр ирсэн 1000 орчим иргэн дахиж тусгаарлах байрны төлбөр төлөхгүй юм.

БНСУ руу их дээд сургуульд суралцахаа явах хүсэлт ирүүлсэн 300 гаруй оюутан тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хотоос ниснэ. Харин тэдгээр оютунууд буцаж ирнэ гэвэл хүлээн авах боломжгүй. Олон улсын нислэгүүд хэвийн үргэлжилтэл Солонгос улсад байхаас өөр арга зам байхгүй гэв.

Мөн эл хуралдаанаар тусгаарлах хугацааг 21 болгож байгаа талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. Учир нь олон улсын судалгааны дүнгээр нууц үе 5.5-19 хоног байгаа тул ийнхүү сунгах нь зүйтэй гэж үзжээ.

By updown

One thought on “Т.Бадрал: Тусгаарлах байрны нэг өрөөнд нэг хүн байлгах нь зүйтэй гэж үзлээ”
  1. Yadahdaa 2 uulaa baihaar tegsen ter baynulgiid orosoos ireh oyutanuudiig 1 uruund barag 10 uulaa bhaar uruu beldsen bnlee tsverhen zugeer l bair bnlee gol tiim oluulaa 1 hun ni coronatai bval hetsuudene shde eniig himuus medehgui bsir golood baival zail bush geed post bicheed bsan oluulaa baih chin jinheneesee osoltoi shde

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн