Өдгөө 36 настай Эман Ахмед Абд Эл Ати бол дэлхийн хамгийн хүнд жинтэй египет эмэгтэй юм. Түүний биеийн жин 500 кг хүрсэнээс болж өнгөрсөн онд өөхлөх өвчлөлийг  анагаах мэс засалд орсон билээ.

Хагалгааг  хийсэн энэтхэгийн эмч нар  түүний биеийн жинг 250 кг жинтэй болсон гэж мэдээлснийг Эманы эгч үгүйсгэжээ. Түүний эгч хэлэхдээ  “дүүгийн маань бие их сул байна. Цус харвасан ч байж магадгүй” гэжээ.

Эмч нар  өнгөрсөн даваа гаригт (2017.04.24) Эманы биеийн жинг дахин нягталж үзэхэд  172 кг жинтэй болсон байжээ. Мөн тэргэнцэр дээр суух боломжтой болсон төдийгүй удаан хугацаагаар сууж байгаа хэмээн өнгөрсөн долоо хоногт албаны хүмүүс мэдээлсэн байна. Тэд Эманы эгчийн хэлсэн үгийг үгүйсгэж байгаа аж.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн