Тайландад монгол иргэн хулгайн хэргийн хохирогч болжээ

 Тайландад монгол иргэн хулгайн хохирогч болжээ.  Бангкокын олон улсын нисэх буудалд Даваа гарагийн өглөө ачаагаа баглаж байсан 19 настай Хулан хэмээх монгол бүсгүй гар утсаа алдсан тухай цагдаагийн албанд мэдээлсэн байна. Тэр iPhone 7 гар утсаа хажуугийн суудал дээр тавиад ачаагаа цэгцэлж байх хооронд хэн нэг нь утсыг авсан байсан аж.

Цагдаа нар хяналтын камерын бичлэгийг шалгахад лимузин үйлчилгээний дүрэмт хувцастай нэг эрэгтэй гар утсыг авч явсан нь харагдсан байна. Улмаар тэд лимузин үйлчилгээний компанид ажилладаг 43 настай Ноппадол Випха гэгчийг маргааш нь баривчилж, хулгайлагдсан гар утсыг олж өгчээ.

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.