Оюутны смарт картын захиалга энэ сарын 29-нөөс эхэлнэ

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан оюутны смарт картын захиалга энэ сарын 29-өөс есдүгээр сарын дөрөвний өдөр хүртэл сургуулиудаар дамжуулан явагдах юм байна.

Цахим төлбөрийн карт шинээр захиалах оюутнууд дараах материалыг бүрдүүлнэ:

Оюутан тус бүр “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлэг бөглөх

Иргэний үнэмлэхийн хуулбар болон оршин суугаа газрын тодорхойлолт

Картын төлбөр төлсөн баримт. /Оюутнууд нь цахим төлбөрийн карт шинээр авахдаа 3,600 төгрөгийг УБСК-ийн Худалдаа Хөгжлийн Банкны 475014869 тоот дансанд тушаана/

Цахим төлбөрийн карт дахин захиалах оюутнуудын бүрдүүлэх материал:

Оюутан тус бүр “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлэг бөглөх

Иргэний үнэмлэхийн хуулбар болон оршин суугаа газрын тодорхойлолт

Дахин олгох картын төлбөр, эрх сунгалт төлсөн баримт /Оюутнууд нь цахим төлбөрийн карт дахин авахдаа картын төлбөр 3,600+1,000 /картын үнэ+сунгалт/ төгрөгийг УБСК-ийн Төрийн Банкны 105700523235 тоот дансанд тушаана/

Цахим төлбөрийн карт сунгуулах оюутнуудын бүрдүүлэх материал:

2017-2018 оны хичээлийн жилд болон түүнээс өмнө нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим төлбөрийн карт авсан, 2018-2019 оны хичээлийн жилд дахин ашиглах нөхцөлийг хангасан оюутнууд картаа сунгуулан ашиглана.

Картын төлбөр төлсөн баримт /Оюутнууд нь цахим төлбөрийн карт сунгалтын хураамжийн төлбөр 1,000 төгрөгийг УБСК-ийн Худалдаа Хөгжлийн Банкны 475016875 тоот дансанд тушаана/

Сунгуулах картын мэдээлэл хүсэлт гаргасан оюутны мэдээлэлтэй зөрсөн тохиолдолд сунгалт хийгдэхгүй анхаарна уу.

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.