Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд 640 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай сургууль шинээр барихаар хөрөнгө нь улсын төсөвт тусгагдан газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна. Сургууль баригдах хэсэгт нийт 14 нэгж талбар өртсөн бөгөөд 13 байршлыг иргэдтэй зөвшилцөж, газар чөлөөлөлтийн ажлыг хийгээд байна.
Үлдсэн нэг байршлын иргэн газрын үнэлгээн дээр тохиролцохгүй байгаагаас үүдэн газар чөлөөлөлтийн ажил удаашраад байгаа аж. Тухайн нэгж талбарт нийт 427 м2 газар, 2х3 хэмжээтэй хуучны шавар байшин байгаа бөгөөд нийт 39.3 сая төгрөгөөр үнэлэгдсэн боловч үнэлгээгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас ийнхүү газар чөлөөлөлтийн ажил зогсоход хүрчээ. Энэ жил нийслэлд нийт 39 сургууль, цэцэрлэг, сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих байршилд нийт 349 нэгж талбар өртсөнөөс 285 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газрыг чөлөөлөөд байна. Газар чөлөөлөх ажил 91 хувийн гүйцэтгэлтэй байна.
2 comments
ene ail gazraa choloolvol olon huuhded buyn blh nee.setgel medej dee
ШУНАЛ ИХЭДВЭЛ ШУЛАМ БОЛНО ГЭДЭГ ДЭЭ. ГАЛ ГОЛОМТОН ДЭЭР НЬ ДЭЭР НЬ ОЛОН ХҮҮХЭД БУЖИГНАЖ БАЙГААГ ХАРАХ САЙХАН Л БАЙМААР ЮМ.