УИХ-ын гишүүн асан БНН-ын дарга Б.Жаргалсайхан залуу насаа улс төр хөөн өнгөрүүлж буй залууст хандан өөрийн зүгээс бяцхан зөвлөгөө өгчээ. Сургуулиа төгсмөгц олны хэлдгээр цүнх баригч хийн гүйх болсон залууст хандан тэрбээр
“Залуу хүний хүч үзэх, ухаанаа уралдуулах, мэдлэг чадвараа гаргах газар бол УИХ биш л дээ. Өнөө цагт дунд сургууль байхаасаа л эхлээд улс төрч болно, УИХ-ын гишүүн болоод улсаа өөд татна ч гэж ярих болжээ. Залуу нас гэдэг дуу хөгжим, инээд наргиа, гоё охид, хөвгүүд, хайр дурлал, гэр бүл, ажил хөдөлмөр, ахуй амьдралаа “цуглуулаад” дуусчихдаг үе. Тавин нас хүртлээ ахуй амьдралаа цуглуулж амсхийгээд ертөнцийн жам хийгээд үр хүүхдийнхээ ирээдүйд санаа зовж эхэлдэг.
Зуун машинтай ч ганц машинтай ч орчлонг туулна гэдгийг ухаарсан учраас улс орноо боддог үе юм. УИХ-ын чуулганы ирцийг харахад залуус их тасалдаг юм байна. Аргагүй шүү дээ. Тэдэнд зугаацах, зугаалах, үзэж харах, тансаг машин тэрэг байр сууц, хөрөнгө мөнгө, хүсэл тачаалд “ханаагүй”, хор нь гараагүй байхад ордонд хашчихаад хар цай уулгаад хууль уншина гэдэг уйтгарын далай. Хууль биш “Монте Кристо гүн” роман бол яах вэ дээ.
Хуулийг амьдрал мэддэг, аливаа зүйлд учир холбоос, логикоор ханддаг улс төрчид санаачлан баталдаг. Тэр парламент хөгжсөн Япон, Солонгос, АНУ, Английг хар. Дүлий хүн хүртэл хууль батлаад сууж байгаа биз дээ. Өвөө эмээ нар байрны сүүдэр бараадан даалуу нүдэж байхын оронд хууль санаачил. Тэд нар чинь хариуцлагатай, амьдрал, практикийг хослуулчихсан улс.
Залуучууд засгийн газартаа ажиллаж болно. Тэдэнд үйлдвэртэй хүчээ үзэх, шинжлэх ухаанд мөрөө гаргах, олон улсын зах зээл дээр өрсөлдөх бололцоо олго. Улс төрийн намд ороод амьдралаа өөд татна гэдэг хандлага залуу насыг “хөнөөчхөөд” байгааг хэлэх гэсэн санаа шүү. Залуус маань 50,60 хүртлээ нарги, цэнгэ, дурла,ажилла, хөдөлмөрлө, бүгдийг бүтээ. Тэгээд УИХ-ын гишүүн болцгоо. Тэр болтол өвөө эмээ нар нь хууль батлаад сууж байя…” хэмээжээ.
2 comments
Jagaa ah ortoi heljdee moroodoj tsvnh barij yavaad haltirhaas bolgoomjloh heregteidee saihan nasig saihnaar ni vd
Бүтдэг бол сайхан санаа.1990-2000 оны хооронд залуучууд хувийн хэвшилд ажиллаж,өөрийн чадал чансаагаа харуулах, өөрийн гэсэн бизнестэй болохыг илүүд үздэг байсан.Харин 2001 оноос төрийн албан хаагчдыг бөөцийлж, нэг хүүхдийн сургалтын төлбөийг төр даадаг,хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц олгодог,5 жил тутамд 6 сарын цалинтай тэнцэх тэтгэлэг олгодог,туршлага судлах нэрээр татвар төлөгчдийн мөнгөөр гадаадад зугаалдаг, тэтгэвэрт гарахад 36 сарын цалинтай тэнцэх тэтгэлэг өгдөг,цалинг байнга нэмдэг зэрэг шалтгаанаас болж төрийн албыг илүүд үздэг болсон.Өнөөдөр төрийн албан хаагч нэртэй 189 000 хүн 4 хананы дунд суучихаад интернетээр тэнүүчлэн,энд тэндэхийн хов ярьж өдөр өнгөрөөж,7 хоногийн 4 өдөрт ажилласан болж,5 дахь өдөр баасан ахын төрсөн өдрийг тэмдэглэсэн шигээ залуу сайхан насыг өнгөрөөж байна.Харамсалтай.