Жакарта 2018 Азийн наадмын буудлагын 50 метрийн гурван байдлын төрөлд Ганхуягийн Нандинзаяа маань аваргын алтан медаль хүртэж мөн энэ төрөлд Чулуунбадрахын Нарантуяа мөнгөн медаль хүртлээ. Индонез улсын Жакарта төрийн дуулал минь эгшиглэхээр боллоо.
Эмэгтэйчүүдийн 50 м-н урт бууны гурван байрлалаас буудах төрөлд өрсөлдөж буй Г.Нандинзаяа 1175 оноо авч Азийн наадмын рекордыг ийнхүү шинэчилж байна. Одоогоос 4 жилийн өмнө Инчоны Азийн наадамд өрсөлдсөн Ч.Нарантуяа 50 м-н урт бууны хэвтээ төрөлд 624.1 оноотой Азийн наадмын рекордыг шинэчилж байсан юм. Ийнхүү Монгол бүсгүйчүүд сүүлийн 2 Азийн наадмын урт бууны төрөлд рекорд амжилтыг шинэчлэн бичлээ.
1 comment
Баяр хүргэе. Олимп, дэлхийн аварга болоорой. Боломж байгаагаа мэдэрсэн бол 2020 оны олимп өмнө чинь хүлээж байна.