Үс унаад байна уу. Тэгвэл ямар амин дэм хэрэгтэй вэ?

Амин дэмийн дутагдлаас болж үс унахад хэрэгцээт зүйлсийг нэмж уух шаардлага гарна. Хүнсээр дамжуулан төдийлөн нөхөгдөхгүй тул тусгай найрлага бүхий үс бэхжүүлэх болон унахаас сэргийлсэн нийлмэл найрлагатай бэлдмэлүүд бий.
Үсэнд ямар амин дэм хэрэгтэй вэ ?

Биотин: халзрахаас сэргийлэхэд
В бүлгийн витаминууд: үсний бат бэх чанар, ургалтыг дэмжих
Ретинол ( А витамин) гялалзуулах
Аскорбины хүчил (С витамин): үсний уутанцрыг хамгаалах
Е витамин: үс унахаас сэргийлэх болон урт үсийг арчилахад зайлшгүй хэрэгтэй.

Удамшилтай холбоотой үс ихээр унах шалтгаантай бол фолийн хүчил ихээр агуулсан хоол хүнсийг түлхүү хэрэглэнэ. Фолийн хүчил нь үс төдийгүй хумсыг мөн сайн бэхжүүлнэ. Вандуй , хэрээн нүд, гүзээлзгэнэ, линз, яншуй зэрэг нь ихээр агуулна. Инозитол буюу В8 витамин нь антиоксидант бөгөөд холестерин бууруулах, үс хумсны ургалт дэмжих үйлчилгээтэй. Хуйх өвчлөхөд эмчилгээний үр дүнтэй, үсний булцууны эрүүл байдлыг тэтгэнэ. Үзэм, махны дайвар бүтээгдэхүүн, зарим хүнсний ногоо инозитол агуулна.

Омега-3 хүчлүүд нь үсийг эрүүл байлгаж, хуурайших, хугарахаас сэргийлнэ. Энэ нэгдэл нь хуйх цочирохоос хамгаалж, хуйханд тэжээл хэвийн очих нөхцлийг хангана. Далайн бүтээгдэхүүн, грек самар, бүйлсний үр, зарим ургамлын тос ихээр агуулдаг. Бета ситостерол-үсний ургалтыг идэвхжүүлдэг ургамлын ханд, ялангуяа халзрах магадлалтай үед бэлдмэл хэлбэрээр хэрэглэх нь тустай. Эрдэнэ шишийн тос, газрын самарт ихээр агуулагддаг.

Амин хүчлүүд нь үсний ургалтыг сайжруулж, хагтахаас сэргийлнэ.
цистеин;
цистин;
тирозин;
метионин зэрэг
Үс бол онцгой арчилгаа шаарддаг. Цаг агаарын байдал, хамаагүй ширүүн самнах ч нөлөөлнө. Харин хэрэгцээтэй үед нь нэн шаардлагатай витаминыг хангалттай хэмжээгээр хүртэх нь зөв.

 

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.