Өмнөговь аймагт цагдаа нар дроноор эргүүл хийж байна

2018-08-15 12:101min0
drona

Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд нисдэг камер, дроныг ашиглаж байна. Гэмт хэрэг зөрчил хамгийн их үйлдэгддэг Даланзадгад, Цогтцэций сумдад зургаан ширхэг дрон ашиглан эргүүл хийж эхэлжээ. Энэ ажлыг Ханбогд, Гурвантэс сум дундын цагдаагийн хэлтэс, болон гэрээт цагдаагийн тасгууд хамтран гүйцэтгэж байгаа юм байна. Мөн Өвөрхангай аймгийн цагдаагийн хэсгүүд дроноор эргүүл хийж эхэлжээ.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй