Хураалттай палканд дарагдсан хүүг Сэтгүүлч аварчээ

Эцэг эхийн хаяхрамжгүй, хараа хяналт сул байгаагаас үүдэж бага насны хүүхэд золгүй байдлаар амиа алдах, бэртэх гэмтэр зэрэг харамсалтай хэргүүд гарсаар байна.Саяхан сэтгүүлч залуу хураалгаатай палкан доор дарагдсан хүүхдийн амь насыг аварчээ.

Тодруулбал, сэтгүүлч Ч.Дашдэлэг хүүхдийн амь аварсан талаараа өөрийнхөө цахим хуудсанд “Сая ёстой аймаар юм боллоо. Шар хаданд айлын хашаанд хоёр жаахан хүүхэд хураалттай палкан дээр сууж байгаад нураад нэг нь дарагдчихлаа. Хашааг нь давж ороод арай гэж гаргав. Хөл нь лав хугарчээ. Ус уух хувьтай л хүү байж. Эцэг эхчүүдээ үр хүүхдээ хайрлаж хайхарч хараа хяналтаа өндөржүүлье ээ. Юун азаар таарав аа. Таараагүй бол” гэж бичжээ.

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.