Хөнөөлт царцааны тоо үй олноороо өсчээ

Манай оронд 140 гаруй төрлийн царцаа амьдардаг бөгөөд тэдгээрийн 20 гаруй зүйл нь малын бэлчээр, хөдөө аж ахуйн таримал ургамлын ургацад хөнөөл учруулдаг байна.Зуны улиралд нэг царцаа 3.75 кг өвс ногоо иддэг. Энэ нь хоёр хонины зуны  гурван сард идэх ногоотой тэнцдэг аж. Хоёр жил тутамд царцаа үй олноороо өсдөг гэж эрдэмтэд үздэг.

 Хөнөөлт царцааны тоо зарим нутгаар эрс олширсон тухай мэдээллийг албаныхан гаргажээ. Тодруулбал, бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны байнгын ажиглалтын мэдээгээр зургадугаар сарын дунд арав хоногт Баян-Өлгий, Ховд Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим сумдаар 1м2 хүрээнд 1-7 царцаа ажиглагдсан байна. Түүнчлэн Хэнтийн Гурванбаянд ес, Сэлэнгийн Мандалд арав, Завханы Тэсд 18 хүртэлх царцаа тоологдож хэт олшролтын хэмжээнд хүрээд байгаа аж.

152734 Хөнөөлт царцааны тоо үй олноороо өсчээ

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.