“United Colors of Benetton” брэндийн Монгол дах салбар манай улсын түүхэнд анх удаа, эсэн мэнд мэндэлсэн дөрвөн ихэр хүүхдэд 12 нас хүртэл хувцаслах эрхийн “Батламж” олгож байсан.
2013-2014 он солигдохын заагт төрсөн ихрүүдийн сувд нь болсон бяцхан охин эндэж, харамсалтай мэдээ дуулгасан ч өнөөдөр гурван ах нь 5 нас хүрч, гэр бүлдээ аз жаргал, баяр хөөр нэмсээр байна. “Промон трейд” ХХК нь нийгмийн хариуцлагаа биелүүлэн улирал солигдох бүрт бяцхан ихрүүддээ бэлэг барьж, залуу гэр бүлийг дэмжсээр байгаа билээ.
Загварын ертөнцөд “Өнгөний хаан” хэмээн 1965 оноос хойш хүлээн зөвшөөрөгдсөн Италийн United Colors of Benetton брэнд өнөөдөр 120 гаруй улсад 7000-аад салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус брэндийг “Промон трейд” ХХК нь 2010 оноос эхлэн Монголд нутагшуулсан бөгөөд албан ёсны франчайзинг бизнесийг хувцас загварын салбарт түүчээлэн нэвтрүүлсэн юм.
United Colors of Benetton брэнд нь олон улсын “Green peace” байгууллагаас хоёр ч удаа “Эко сертификат” авсан анхны хувцасны брэнд юм. Тус сертификатыг хүүхдийн биед сөрөг нөлөөгүй буюу формальдигидийн төрлийн бодис агуулаагүй материалаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг брэндэд олгодог юм байна.
Дашрамд дуулгахад United Colors of Benetton брэндийн 2018 оны зуны улирлын хямдрал эхэлснийг дуулгахад таатай байна. Насанд хүрэгчдийн болон 0-12 насны хүүхдийн бүх хувцсаа 10%-70% хүртэл хямдралтай үнээр худалдаалж байгаа. Дэлхийн брэндийн энэ улирлын шинэ загварын бодит хямдралыг мэдрэхийг хүсвэл Та United Colors of Benetton-ийн албан ёсны салбар дэлгүүрүүдийг зориорой.
United Colors of Benetton брэнд дэлгүүр
3-р хороолол салбар-77065050
Зайсан “Шилтгээн цогцолбор” салбар-77075050
Улаанбаатар их дэлгүүр салбар-77035050
Хүннү молл салбар-77085050