2018-06-25 11:461min01

Ц.Нямдорж сайдыг АТГ-т шалгуулна

said nymdorj

Ардчилсан намын зарим гишүүд өнөөдөр (2018.06.25) Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг шалгуулахаар АТГ-т хандаж буйгаа мэдэгдлээ. Түүнийг тодорхой ашиг сонирхлыг зөрчлийн улмаас Хууль тогтоомжийн тухай хуулийг санаатайгаар зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэж үзэж, шалгуулах хүсэлтэй байгаагаа тус газарт илэрхийллээ.

 АН-аас Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалт болон Эрүүгийн хуулийн зохих заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа юм байна.