Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хугацаанаас нь өмнө явуулсан ерөнхийлөгчийн сонгуульд итгэл төгс ялалт байгуулсныхаа дараа дэмжигчдийнхээ цуглаан дээр үг хэлэхдээ улс орноо дэлхийн үлгэр жишээ орон болгохоо амалжээ.

“Ямар намд санал өгснөөс үл хамааран сонгуульд оролцож, үүргээ биелүүлсэн иргэн бүрт би талархал илэрхийлж байна. Бүх нэр дэвшигч болон тэдэнд тусалж дэмжсэн хүмүүст баярлалаа. Бид ард түмнээсээ захиа даалгавар авсан бөгөөд дутагдалтай талуудаа ойрын хугацаанд засч залруулах болно.

Ерөнхийлөгчийн засаглалд шилжих бидний бэлтгэл ажил бүрэн хангагдах дөхөөд байна. Бид өдөр шөнөгүй ажиллаж, хүлээсэн бүх үүргээ биелүүлж, дэлхийн үлгэр жишээ болно” гэжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн