Нийт 49.500 м.кв талбайн замыг хусч, тэгшилсэн байна

2018-06-23 17:301min0
tegsh

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн ‘’Эдийн засгийн хөгжил’’-тэй дүүрэг зорилтын хүрээнд  дүүргийн Засаг даргын Тамгын газраас гэр хороолол дундах шороон замыг хусч, тэгшлэх мөн орон сууцны хороолол доторх хатуу хучилттай авто замын нөхөөсийг хийх ажлыг энэ оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлүүлсэн билээ.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд дүүргийн НҮГ-1 ОНӨААТҮГазар 10,11,19,21 дүгээр хорооныгэр хороолол дундах зам засварын ажлыг хийж гүйцэтгээд байна. Тухайлбал 10 дугаар хороонд 8.580 м.кв зам талбайг хусч тэгшилсэн бол 11 дүгээр хороонд нийт 29.100 м.кв талбайн зам засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Харин 19 дүгээр хороонд 10.500 м.кв талбайн замыг тэгшилсэн бол 21 дүгээр хороонд өнөөдрийн байдлаар  1.320 м.кв талбайн замыг хусч тэгшилсэн байна.

Ингэснээр иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд өнгөрсөн хугацаанд дүүргийн хэмжээнд нийт 49.500 м.кв талбайн явган хүний болон авто машины замыг хусч, тэгшилсэн байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй