Нохойн махыг хүнсэндээ хэрэглэхийг хориглов

Өмнөд Солонгосын хоолны соёлд нохойн мах ихээр ашиглагддаг. Амьтны эрхийг хамгаалагч мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар нохойг махны зориулалтаар нядалж, нохойн махыг хоол хүнсэндээ ашиглах нь амьтны эрхэд нийцэхгүй гэж үзэн хүнсэнд хэрэглэх зорилгоор нядлахыг хориглосон шийдвэр гаргасан байна.

Өмнөд Солонгост өдгөө 17 мянган нохойн ферм байдаг. Амьтан хамгаалах байгууллагын мэргэжилтнүүд цаашид Өмнөд Солонгосын нохойн фермүүдтэй хатуу тэмцэхээ анхааруулав.

Нэг жилийн хугацаанд дунджаар нэг сая нохойг махны зориулалтаар нядалдаг гэсэн тооцоо бий.Мэргэжилтнүүд залуу үеийнхэнд энэ талаар илүүтэй ойлгуулах хэрэгтэй гэжээ. Нохойн махны хэрэглээг шууд танана гэдэг хүндрэлтэй асуудал болоод байна.Сүүлийн үед, малын махыг идэж болох ч нохой бол хүний үнэнч нөхөр гэдэг ойлголт хүчтэй нэвтрүүлснээс хойш нохойн махны хэрэглээ буурсан гэнэ.

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.